(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2
2019-05-28 1712 үзсэн
Ашиглалтын ажилчдын дундах ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа

2019 оны 5-р сарын 28-ны өдөр Ашиглалтын ажилчдын дундах ажил мэргэжлийн уралдааныг Техникийн бодлого төлөвлөлт, шуурхай ажиллагааны алба, Захиргаа удирдлагын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.

 

Ажил мэргэжлийн уралдааныг Мэндчилгээ, ААД ТАД, Аваарын үеийн нөхцөлд байдалд ажиллах дасгал ажил, Бодлого, ХАБЭА гэсэн 5-н үе шаттайгаар дүгнэж тэргүүн байранд Г.Ганбат ээлжийн инженертэй 2-р ээлжийн хамт олон шалгарч удаах байранд Ч.Батттулга ээлжийн инженертэй 1-р ээлжийн хамт олон шалгарсан үзүүлттэй тэмцээнийг өндөрлүүллээ. Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариулт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж Турбины туслах машинч Д.Дэлгэрнасан түрүүлж, Эргэлтийн усны насосны машинч Р.Булгансайхан дэд байранд шалгарлаа.