Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдлаа.
Спортын наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Эрчим хүчний салбарын нийт албан хаагч, инженер техникийн ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажилалаа. Эрчим хүчний салбарын спортын их наадамд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом гардан авсан бол манай баг тамирчид Эрэгтэй Сагсан бөмбөгийн тамирчид, Эмэгтэй гар бөмбөгийн тамирчид тусгай байр, Биллъяардын тэмцээний төрөлд дэд байранд шалгарсан амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.
Нийт оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.