Гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав



Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 25 ажилтны ар гэрийн гишүүдийн уулзалт өдөрлөгийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, станцтай танилцуулав. Өдөрлөгт УБИС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекц уншин, удирдлагууд ар гэрийн гишүүдийг хүлээн авч уулзан мэдээлэл хийн, сэтгэгдэлийг сонслоо. Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон нийт зочиддоо гарын бэлэг өгөв.