Төрийн дээд одон медаль, цол тэмдгээр зарим ажилчдыг шагнаж урамшууллаа



2019 оны 11-р сарын 01-ний өдөр төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” Түлш дамжуулах цехийн ажилтан Ц.Нямаараг, төрийн дээд шагнал “Алтан гадас”-р Түлш дамжуулах цехийн ажилтан Б.Хосбаяр, Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн “Хүндэт тэмдэг”-ээр Турбин-Хими цехийн Н.Энхбат, Түлш дамжуулах цехийн Д.Цэдэндарам, Зуухан цехийн Ц.Гантөмөр, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Техникийн бодлого төлөвлөлт, шуурхай ажиллагааны албаны Ц.Ариунаа, Захиргаа удирдлагын хэлтсийн Ц.Эрдэнэбат, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Захиргаа удирдлагын хэлтсийн бага эмч Б.Оюунчимэг, Зуухан цехийн Туслах тоноглолын машинч Г.Жавзандулам, НЗДТГ-ын “Жуух бичиг”-ээр Зуухан цехийн Д.Учирал нарыг тус тус шагнаж урамшуулсныг Компанийн удирдлагаас гардуулан өгч баяр хүргэлээ.