Ажилчдын цайны газрын сонгон шалгаруулалт явагдаж байна



“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР.

 

2020.06.11                                                                                                                                      Улаанбаатар хот

 

      “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн түрээслэх талбайн танилцуулга:

      Цайны газрын зориулалтаар: “ДЦС-2” ТӨХК-ийн конторын 1 давхрын 104 м.кв талбай бүхий 3 өрөө байр

     Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

· Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар/;

· Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн бол харилцагч банкны  тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар,  нийгмийн даатгалын тодорхойлолт/;

·  Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

· Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг

· Хоолны нэр төрөл, үнийн санал

· Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ: Цайны газрын зориулалтаар түрээслэх 1 м.кв талбайн доод үнэ 10.000 /арван мянга/ төгрөг

 Материалыг  2020 оны 06-р сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо  “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн байр, 312 тоот хаяганд ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2020 оны 06-р сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

       Цайны газрын байрыг дээрх хаягаар ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг  70172207 /Ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа/ утсаар болон tpp2.mn цахим хуудаснаас авна уу.

 

 

 “ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, НЭЭХ

 

2020.06.11                                                                                                                                      Улаанбаатар хот

Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх:

 1.Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ.Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.

2.Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгнө.

3. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.

4. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.

5.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх:

1.Сонгон шалгаруулалтын зард заасан хугацаанаас хоцорсон, битүүмжлээгүй материалыг хүлээн авахгүй.

2.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган нээлтийн тэмдэглэл үйлдэнэ.

3. Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна.

 

Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид өгөх нэмэлт мэдээлэл:

·         Ажилчдын тоо 5-аас доошгүй байх

·         Түрээслэгчийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 1 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан байршуулна.

·         Нийт 300 гаруй ажиллагсадтай. Өдөрт 80-100 ажилтанд үйлчилнэ.

·         Тоног төхөөрөмж шинэ

·         Амралтын өдөр хагас сайнд 35 хүртэл хүн үйлчлүүлнэ. Бүтэн сайнд ажиллахгүй.

·         Ажлын цаг 17 цаг хүртэл

·         Хоолны үнийг ажилчдын цалингаас сард 2 удаа суутгаж тооцоо хийнэ.

·         Ажлын нөхцөл хүнд, эрчүүд голдуу ажилладаг тул порц ихтэй, илчлэг өндөртэй хоолоор үйлчлүүлэх сонирхолтой.