(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К3, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 120-125тн/ц, Цахилгаан ачаалал 17/18МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-09-23 13 үзсэн
“НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА”-Н СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд “Нийт ажилтны ХАБЭА”-н сургалтыг 2026 оны 09 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгууллаа.

Дээрх сургалтад Аюулгүй ажиллагааны соёл ба “аюулыг харах” чадвар, аюултай нөхцөлд ажлыг зогсоох эрх, мэдээлэх, зөрчлийг шууд арилгах, удирдлагад мэдээлэх дараалал, ДЦС-д тохиолдож болох осол, ноцтой зөрчлийн сургамж, өндөр эрсдэлтэй ажил ба ажил эхлэхийн өмнөх хяналт, хувийн хамгаалах хэрэгслийг зөв сонгох, зөв хэрэглэх, хувь хүний хөгжлийн ухагдахуун, хувь хүн тодорхойлох сонжоо зэрэг сэдвээр MGBS сургалтын төвийн багш Б.Бат-Отгон, Д.Гэрлээ, Б.Бат-Оргил нар сургалтыг удирдаж явуулав.

Сургалтаар мэдлэг бататгах дасгал гүйцэтгэсэн ба сургалтад хамрагдсан нийт ажилтнуудад сертификат баталгаажин ирэх ба хувийн хэрэгт хадгалагдах болно.

“Нийт ажилтны ХАБЭА”-н сургалтад 264 ажилтнаас 229 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 86.7%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 15, илүү цаг 2, өвчтэй 6, чөлөөтэй 3, сургалттай 1, жирэмсний амралттай 1, ажилтай 7 шалтгааны улмаас тус тус сургалтад хамрагдаагүй байна.)

ЭЕРЭГ АЖИЛТНЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.

20a82a85-11e7-42b1-a26d-6e904b1e59cf_820037151_28375218608783279_8419184407738952453_n.jpg

94a92273-ce40-4d98-a86d-8cc4102c2851_820037152_28375219375449869_8397505865711218477_n.jpg

96a6a51b-ef3d-4d73-b273-93cb46c8b68c_822398351_28375217748783365_3097835482675408276_n.jpg

8828585b-2b3c-4358-8dcc-efcbbea03460_820239849_28375217598783380_1372219990481998015_n.jpg

a5b961cc-8b7c-476d-b16f-2b68f221abff_819898376_28375217338783406_3466421886859016479_n (1).jpg

b350915d-973a-48f2-b266-bac62d2c5ee3_819812566_28375218055450001_2418341106836417347_n.jpg

bc84ac41-45f6-4284-8050-25050727be4e_ZytwoRjUF79ejONW63U5.jpg

e8be3c70-c0f9-4b1e-8c4f-da020b5ddea7_819913670_28375217625450044_2920703087680427248_n (1).jpg