(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К3, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 120-125тн/ц, Цахилгаан ачаалал 17/18МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-06-10 15 үзсэн
“ДАРАЛТАТ САВ, ШУГАМ ХООЛОЙТОЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА”-НЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг 2026 оны 06 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулав.

Уг сургалтаар даралттай тоног төхөөрөмж, шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтнуудад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд чиглэсэн байна. Сургалтыг “Хэрлэн Эрдэс Хими ХХК-ийн дэргэдэх “Монголын ур чадвар” сургалтын төвийн багш Б.Шинэбаяр сургалтыг удирдаж явуулав.

Дээрх сургалтад 73 ажилтнаас 71 (өвчтэй 1, тасалсан 1) ажилтан хамрагдсан ба эзэмшвэл зохих мэдлэгийн шалгалтад 100%-ийн гүйцэтгэлтэй хамрагдаж, 73 ажилтны эрх баталгаажсан байна.

 

Захиргаа удирдлагын хэлтэс
2026.06.10

photo_2026-06-10_09-44-23.jpg

photo_2026-06-10_09-44-22.jpg

photo_2026-06-10_09-44-35.jpg

 

 

 

Мэдээллийн эх сурвалж:

Нэр: Г.Мөнгөнцэцэг

Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172207

Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх