(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К3, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 120-125тн/ц, Цахилгаан ачаалал 17/18МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-06-26 11 үзсэн
Шинэ төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө

Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3-р сарын 07-ны өдрийн 84-р тоот тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-н 4.1 дэх заалтын дагуу "ДЦС-2" ТӨХК, "ДЦС-3" ТӨХК-ийн шинэ төлөөлөн удирдах зөвлөлийг 2026 оны 5-р сарын 13-ны өдрийн Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор сонгон баталгаажуулав. Тогтоолын хавсралтад дараах нэр бүхий гишүүд томилогдов. Үүнд:

  1. ТУЗ-ИЙН ДАРГА - ХАЛИК БЕКБОЛАТ
  2. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ПҮРЭВЖАВ ДАВААНЯМ
  3. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ДАЛАЙН ТӨРТУЛГА
  4. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - АМИНДАВАА МОЛОР
  5. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ДАВААСАМБА ДЭЛГЭРМАА
  6. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - БАТМӨНХ ПУНЦАГБАЛЖИР
  7. ТУЗ-ИЙН ГИШҮҮН - ПҮРЭВЖАВЫН ДАВААНЯМ
  8. ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - ДАВАА ГАНБАЯР
  9. ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - АГВААНДАРЖАА БААСАНЖАВ
  10. ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН - ДАШ БАССАЙХАН

Шинэ төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурал 2026 оны 6-р сарын 26-ны өдөр "ДЦС-2" ТӨХК-ийн сургалтын танхимд болж өндөрлөлөө.

photo_2026-06-26_12-16-45.jpg

 

Мэдээллийн эх сурвалж:

Нэр: Г.Мөнгөнцэцэг

Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172207

Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх