(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К2, К3, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-188тн/ц, Цахилгаан ачаалал 23МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 120/60 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 22-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.5% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 160496МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 93.1% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 232758Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

Цахилгааны эрчим хүч

Хүчин чадал: Цахилгаанаар 142,46*10 кВт/цаг
Цахилгааны эрчим хүч

Дулааны эрчим хүч

Хүчин чадал: Халуун усаар өгөх дулаан 158,83 Гкал/жил
Дулааны эрчим хүч

Үйлдвэрийн хэрэгцээний уур

Хүчин чадал: Технологийн уур 278,17 Гкал/жил
Үйлдвэрийн хэрэгцээний уур

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монгол улсын Эрчим хүчний салбарын ууган үйлдвэр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1961 онд ашиглалтанд орж дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэнээс хойш өдгөө 64 дэх жилийнхээ босгонд ирээд байна.

Үе үеийн хөдөлмөрч, бүтээлч, эвсэг хамт олны хичээл зүтгэлээр тоног төхөөрөмжийн ашиглалтын цагийг уртасган салбартаа хамгийн олон жил тасралтгүй, үр ашигтай ажиллаж байгаад бид бахархдаг.

Бид үндсэн тоноглолын хүчин чадал ашиглалтыг 80 гаруй хувьд хүргэн жилд дунджаар 140 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 230 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээж хэрэглэгчдийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг хангаж байна.

Монгол улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хямд хангах боломжийг бий болгохын тулд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр компанийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлэсэн, салбарын тэргүүний хамт олон байх зорилтоо хангах болно.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД МАНДАН БАДРАГ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЦ.МИНЖИНХҮҮ

Найдвартай эрчим хүч

Шинэ технологи

Өөдрөг амьдрал

Дүрст мэдээ

Зураг түүх өгүүлнэ

Хамтрагч байгууллага