(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К3, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-190тн/ц, Цахилгаан ачаалал 23МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 889-891тн/ц, даралт 9.0/2.4ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 23тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 19-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 109.2% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 8598 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 102.3% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 25548 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.14% төлөвлөгөөнөөс 1.07% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

Ахмадын зөвлөл

 Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчид

96cd8ea0-9d99-4aeb-9194-521976747a22.jpg

“ДЦС-2” ТӨХК Ахмадын зөвлөлийн танилцуулга

 Станцын ахмадын зөвлөл анх 1988 онд байгуулагдаж даргаар нь Ж.Буянхишиг томилогдон ажилласанаас хойш 38 жил үйл ажиллагаа явуулж, ахмадуудын нийгмийн асуудлыг станцын захиргаатай хамтран зохих журам, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Энэхүү 38 жилийн хугацаанд ахмадын зөвлөлийн даргаар 5 хүн ажилласны дотор Н.Цэдэндамба 15 жил буюу хамгийн олон жил ажилласан байна. 

1988 оноос тэтгэвэрт гарсан хүмүүс цөөн байсан учир яам системийн бодлого шийдвэрээр ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 2000 онд 50 гаруй ажилчид өндөр насны тэтгэвэр тогтоолгож байсан нь 1 жилд хамгийн олон хүн тэтгэвэрт гарч байсан дээд үзүүлэлт байна. 2026 оны 01 дүгээр сарын байдлаар станцын нийт ахмадын тоо 207-д хүрлээ. 

Манай ахмадуудын дунд МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан-5,  ОХУ-ын буриадын урлагийн гавъяат зүтгэлтэн - 1, Төрийн дээд одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой - 6, Алтан гадас одонтой - 16, Хөдөлмөрийн хүндэт медальтай - 13, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгтэй -191 ахмадууд байгаагаас гадна Монгол улсын зөвлөх инженер - 8, мэргэшсэн инженер -10 байна. Нийт 80-90 насны 28, 70-80 насны 53, 50-70 насны 126 ахмадууд ажиллаж амьдарч  байна.  

Ахмадын нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах талаар Ахмад настны тухайболон Нийгмийн халамжийн тухайМУ-ын хууль, төрөөс баримталж буй  бодлого шийдвэр, станцын хамтын гэрээний дагуу ахмад настанд нэмэлт тэтгэвэр, амралт сувиллын хөнгөлөлт, нүүрсний хөнгөлөлт, эрчим хүчний тэргүүний ажилтны нэмэгдэл зэрэг 10 гаруй тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг хөдөлгөөнөөр дэмжих зорилгоор Станцын спорт заалыг түшиглэн ахмадуудыг Софт гар бөмбөг”-өөр хичээллүүлж эхлээд байна.

Монголын уламжлалт Цагаан сар, Ахмадын өдрөөр нийт ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээс гадна, хамгийн өндөр настай 3 ахмадад станцын захиргаа хүндэтгэл үзүүлэн золгож, гарын бэлэг гардуулах ажил уламжлал болсоор ирсэн. 

Ахмад залуу үеийн эргэх холбоог сайжруулах, залуу зандан насандаа ажиллаж байсан ажлын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, өөрчлөлт, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлснийг ахмадуудад үзүүлж, сонирхуулах ажлыг дэс дараатай зохион байгуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байна. 

Түүхт ой, тэмдэглэлт үйл явдлуудад ахмадуудыг өргөн оролцуулахаас гадна ахмадуудаа төрийн дээд одон медаль болон бусад шагналаар шагнуулах ажлыг хяналт судалгааны үндсэн дээр зохион байгуулж ажиллаж байна

Ахмадын зөвлөлийн дарга Б.Нацагдорж