Эрхэм зорилго:                                               Алсын хараа:                                                           Үнэт зүйлс:

 

ü  Найдвартай эрчим хүч                         Улаанбаатар хотын баруун болон                          Чадварлаг бүтээлч инженер техникийн 

 ü  Шинэ технологи                                  баруун хойд бүсийн үндсэн                                ажилтан, ажиллагсад

 ü  Өөдрөг амьдрал                 дулааны эх үүсвэр, байгаль орчинд                          Эрүүл аюулгүй орчин

                                                         ээлтэй дэвшилтэт технологи бүхий                            Эерэг хандлага, нийгмийн хариуцлага

                                                    цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн төв болно.                  Зөв менежмент, багийн сэтгэлгээ

                                                                                                                                                Түүхэн замнал, уламжлал

 Танилцуулга 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах ойрын болон ирээдүйн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Толгойтын цахилгаан станцыг 1958 оны 12 дугаар сарын 26-нд БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж байгуулах ажил 1960 оны 3 дугаар сараас эхэлж, 1961 оны 12 дугаар сарын  26-ны өдөр 19 цаг 20 минутанд  залгаж Толгойтын Мах комбинат, Тоосгон заводод анхны цахилгаан гүйдлийг өгчээ. БНХАУ-ын зээл тусламжаар 18 сарын дотор барьсан энэхүү станцад тухайн үейин ханшаар 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг.

Улмаар 1964 онд Нийслэлийн 1 дүгээр цахилгаан станцтай 35 кВ –ын, 1967 онд Дархан хотын ДЦС –тай 110 кВ –ын цахилгаан дамжуулах хос шугамаар холбогдож төвийн эрчим хүчний систем үүсгэсэн нь өнөөдрийн эрчим хүчний системийн анхдагч суурь болсон.

1969 онд ЗХУ-ын тусламжаар БКЗ-75-39 ФБ хоёр зуух, ПТ-12-35-10 турбин бүхий өргөтгөлийн хэсгийг ашиглалтанд оруулснаар суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдсэн.

“ДЦС-2” ТӨХК нь эрчим хүчний анхдагч үйлдвэрүүдийн нэг болохын хувьд салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хангах, дадлагажуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. “ДЦС-2” ТӨХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 1000 гаруй инженер техникийн ажилтан, 2000 гаруй өндөр мэргэжлийн ажилтанг бэлтгэж,  салбарын байгууллагуудыг анхны боловсон хүчнээр хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа одоогийн дулааны 3,4-р цахилгаан станцуудыг анх ашиглалтанд ороход ажиллаж байсан инженер техникийн ажилтан, ажиллагсдыг тус станцад бэлтгэж, дадлагажуулах үүргийг гүйцэтгэж ажилласан байдаг .

Тус станцаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн Монгол Улсын аж  үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Э.Агваандорж, Н.Тогоо, Д.Гүрбазар, С.Дагвадорж, Б.Шатар, Монгол Улсын Төрийн соёрхолт Д.Нүдэн, Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Гүрсэд, Х.Пүрэвдорж, Гавъяат хуульч н.Даарийжав зэрэг алдартнууд төрөн гарсан.

Мөн эрчим хүчний салбарын  уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж, салбарын байгууллагуудын дунд зохиогдсон уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилт гарган  биллъярдын болон явган аялалын тэмцээний тэргүүн байрын шагналыг 4 удаа, сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатрын тэмцээнд тус бүр 1 удаа тэргүүн байранд шалгарсан байна.

Байгууллагын дэргэдэх спорт цогцолборыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулснаар станцын баг, тамирчдын бэлтгэл сургуулилт сайжрах, ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Жил бүр дотоодын үйлдвэрлэгчдээс хөвөнтэй бээлий, ажлын гутал, ажлын хувцас, хялгасан шүүр, барилгын цементийг тус тус худалдан авч үндэсний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжин ажиллаж байна.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон жил бүр цахилгаан, дулаан үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд  58 жилийн хугацаанд 4,8 тэрбум гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч, 10,7 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн байна. Энэ нь өнөөгийн түвшинд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг дангаараа 2 жил хангахуйц үзүүлэлт юм.

Техник технологийн шинэчлэл

·         Зуух №1,3 / ТС-35-39 /-ыг ОХУ-ын  Красноярскийн эрчим хүчний институтын эрдэмтэн, инженерүүдийн хамт нүүрсийг  усан хөргөлттэй тавцан дээр шатаах дэвшилтэт технологийг 2001 онд   нэвтрүүлснээр  1961 онд суурилагдсан ул ширэмт зуухны ашиглалт сайжирч зуухны АҮК-ийг 28 хувиар дээшлүүлж  ашиглалт , засварын зардлыг бууруулав. Зуухны өөрчлөлтийн үр дүнд нүүрсний шаталтаас агаар мандалд хаях утааны хийн найрлаганд агуулагдах хорт бодисын агуулга 1,5-2,0 дахин, үнсэн санд хаях үнсний хэмжээг 20-50 хувиар бууруулж, түлшний механикийн дутуу шаталтын хэмжээ 15-25 хувь байсан бол 1-2 хувь болгон  бууруулав.

·         800 м3/ц бүтээмжтэй 90 м напортой сүлжээний хувьсах хурдны насос 1 иж бүрдэл, 100 м3/ц бүтээмжтэй 40 м напортой сүлжээний нэмэлт усны хувьсах хурдны насосыг иж бүрдлийн хамт шинээр суурилуулах, дулааны сүлжээний нэмэлт усны деаэраторын бүтээмжийг 100 тн/ц хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2013 оны 11-р сараас өнөөг хүртэл хэвийн горимоор ашиглаж  байна. Эдгээр дулаан хангамжийн тоноглолуудыг шинэчилж өөрчилснөөр дулааны сүлжээний ачааллаас хамааруулан сүлжээний усны насосны ачаалал, цахилгаан эрчим хүчний хэрэглээг оновчтой зохицуулах нөхцөл бүрдэв.

·         2014 онд 35 кв-ын ил хуваарилах байгууламж, 6 кв-ын ерөнхий хуваарилах байгууламжийн шинэчлэлээр 35 кв-ын 4ш таслуур, 10000 кВа-ын холбооны трансформатор 1ш, 6кв-ын 3 секц бүхий 54 самбараас бүрдэх хуваарилах байгууламж иж бүрэн, нум унтраах автомат реактор реле хамгаалалтын хамт бүрэн шинэчлэгдсэн. Цахилгаан тоноглолын шинэчлэлт хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа нэмэгдэж, аваарын нөхцөлд системийн хэмжээнд станц бие даан ажиллах чадвар сайжрав.

·         1969 оноос хойш ашиглаж байсан ПТ-12-35/10 турбины тохируулгын блокыг шинээр иж бүрнээр нь сольсны дүнд турбины эдийн засгийн болон техникийн үзүүлэлтүүд сайжирч, найдвартай ажиллагаа хангагдав. 

·         ТС-35-39 зуух №1-ийн үнс барих батерейн циклоны ажиллагааны  онцлогоос шалтгаалан утааны хийтэй хамт хаягдах үнсний хэмжээ  их байсан юм. Үнс барих батарейт циклоныг уутат шүүлтүүрээр сольсноор агаарын бохирдлыг бууруулах үндэсний стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдсэн. Уутат шүүлтүүрийн АҮК  нь өндөр ба 99-с дээш хувиар агаарт утааны хийтэй хаягдах тоосонцорыг  барих хүчин чадалтай бөгөөд хүрээлэн байгаа орчинд нөөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж мөрдөж байгаа стандартыг хангах хэмжээнд хүргэв.

·         35 т/ц бүтээмжтэй шинэ зуух, Турбин №2  /Р4 маркийн эсрэг даралтын 4 МВт-ын хүчин чадалтай/-ыг шинэчилж, N-6 маркийн  6 МВт-ын хүчин чадалтай конденсацийн шинэ турбиныг туслах тоноглолын хамт иж бүрнээр нь суурилууллаа. Ингэснээр станцын уур боловсруулах чадал анхны төслийн хэмжээнд хүрч жилд түгээх цахилгаан эрчим хүч үйлвэрлэлтийг 160 сая кВт.ц-т хүргэж үндсэн тоноглолын бэлэн байдал найдвартай ажиллагааг хангагдлаа.  

·         БКЗ-75-39ФБ маркийн завсрын бункертэй агаарын хатаалгатай тоос бэлтгэх систем бүхий Зуух №4,5-ын галын хотлын шаталтын процессийг системийн хэмжээнд цоо шинээр Эрчимжсэн буцламтгай давхаргат галын хотол бүхий энерги технологид шилжүүлэх ажлыг ОХУ-ын №142005 дугаарын патентын гэрчилгээг эзэмшигч “Бийскэнергомаш” компанийн эрдэмтэн, инженерүүдийн зураг төслөөр амжилттай хийж хэрэгжүүллээ. Ингэснээр зуухнуудын хэрэглэсэн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар буурч, найдвартай ажиллагааны түвшин 25 хувиар нэмэгдсэн. Мөн байгаль орчинд хаягдах хорт хийн хэмжээг монгол улсад мөрдөгдөж байгаа стандартад хүргэв.

·         Өнөөдөр тус станц нь жилдээ дугджаар  154.5.сая кВт цахилгаан эрчим хүч, 184.8 мян. Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн түгээж, Цахилгаан дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ЦЭХ-ээр 11, тенхологийн уур болон дулаанаар 17 үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг  ханган ажиллаж байна.  

Ирээдүйн зорилт

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний  тасралтгүй, найдвартай байдлыг  хангах зорилгоор тус станц нь суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглах, үндсэн тоноглолын эвдрэл саатлаас шалтгаалсан зогсолт гаргахгүй байх зорилтыг тавин ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эрчим хүчний системд оргил ачааллын зохицуулалт хийх боломжтой, Улаанбаатар хотын цахилгаан, дулааны  өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чадал бүхий 330 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан дулааны хосолсон үйлдвэрлэл бүхий станц болгон өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

Компанийн бүтэц, зохион байгуулалт

Төлөөлөн удирдах зөвлөлийн

2019 оны 02 дугаар сарын 28-ны

өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралт