(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К2, К3, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-188тн/ц, Цахилгаан ачаалал 23МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 120/60 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 22-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.5% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 160496МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 93.1% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 232758Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2023-08-24 1331 үзсэн
Эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадам зохион байгуулагдав

Тус компани нь эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадмаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  “Кубейтын ам”-нд зохион байгуулав. Уг баяр наадам нь монгол үндэсний өв соёлыг харуулахыг зорьсон ба шагайн харваа, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдааны шилдгүүдээ шалгаруулж, сайхан наадлаа.

 

Шагайн харваа

 

1-р байр, алтан медаль Аж ахуйн хэлтсийн жолооч О.Батзаяа;

2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин О.Эрдэнэ-Очир ;

3-р байр, хүрэл медаль ТДЦ-ийн Түлш буулгах төхөөрөмжийн машинч Т.Цэнджаргал;

 

Сурын харваа /эмэгтэй/

 

1-р байр, алтан медаль ТБА-ны Тооцооны инженер Т.Энхжаргал;

2-р байр, мөнгөн медаль ТХЦ-ийн Эргэлтийн усны насосны машинч Д.Дэлгэрнасан;

3-р байр, хүрэл медаль ЗЦ-ийн зуухны машинч Б.Отгонсолонго;

 

Сурын харваа /эрэгтэй/

1-р байр, алтан медаль Зуухан цехийн Өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Д.Балжинням;

2-р байр, мөнгөн медаль  ТХЦ-ийн Ээлжийн дарга Г.Эрдэнэбулган;

3-р байр, хүрэл медаль Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү;

 

Хүчит бөхийн барилдаан

 

 1-р байр, алтан медаль Зуухан цехийн Зуухны машинч Б.Жүгдэррагчаа;

2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин Д.Нурлаан;

Шөвөг, хүрэл медаль Зуухан цехийн Үндсэн тоноглолын засварчин Э.Мөнхбат;

Шөвөг, хүрэл медаль ЦДХХАЦ-ийн ДХХА-ийн засварын слесарь Ж.Зол-Эрдэнэ нар тус тус  шалгарлаа.

 

  Эрчим хүчний өдрийг тохиолдуулан Алтан гадас одонгоор 1, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар 2, Санхүү, банкны тэргүүний ажилтнаар-1, ЭХЯ-ны “Жуух бичиг”-ээр 4, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр 1, МЗХ-ны “Тэргүүний залуу” ажилтнаар 9, компанид 20, 25, 30 жил ажилласан 11, “О” зогсолтоор үр бүтээлтэй ажилласан 8, компанид идэвх санаачлагатай ажиллаж буй 10 ажилтанг тус тус мөнгөн шагналаар шагнасан байна.