Утас (976)-70175169
Факс (976)-70172177
12°C
- Ажилд турбингенератор ТГ2,3, зуух 2,4-р зуухтай 13/14МВт-н хувьсах горимтой ажиллаж байна.
Цэс

КОМПАНИЙН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ



Компанийн нийт ахмадууддаа “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээний үеэр 1964 оноос хөтлөгдөн ирсэн байгууллагын “ХҮНДЭТ ДЭВТЭР”-ийг 1989 оноос хойш тасарсан байсныг сэргээн үргэлжлүүлж, эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлсэн 5 өндөр настанг  "ХҮНДЭТ ДЭВТЭР"-т  бичиж,  батламж гардуулав. 

"Хүндэт дэвтэр"-т  

1.  Захиргаа- Бигазын Тумархан

2.  Түлш дамжуулах цех- Дуламсүрэнгийн Ядмаа

3.  Зуухан цех- Дэмбэрэлийн Дэжидхүү

4.  Турбин хими цех- Довчингийн Батсүх

5.  Цахилгаан ДХХА цех- Дэмчигийн Баатар

 

“Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 

1.  Зуухан цех - Ономын Оюунцэцэг

2.  Турбин-Хими цех - Сэмбийн Адилбиш

3.  Турбин-Хими цех - Басангийн Нэргүй

 

Мөн ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 1 өндөр настан, Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн медалиар 6 өндөр настнуудыг тус тус нөхөн шагнав.