2013 оноос БКЗ-75-39ФБ маркийн завсрын бункертэй агаарын хатаалгатай тоос бэлтгэх систем бүхий Зуух №4,5-ын галын хотлын шаталтын процессийг системийн хэмжээнд цоо шинээр Эрчимжсэн буцламтгай давхаргат галын хотол бүхий энерги технологид шилжүүлэх ажлыг ОХУ-ын №142005 дугаарын патентын гэрчилгээг эзэмшигч “Бийскэнергомаш” компанийн эрдэмтэн, инженерүүдийн зураг төслөөр амжилттай хийж хэрэгжүүллээ. Ингэснээр зуухнуудын хэрэглэсэн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар буурч, найдвартай ажиллагааны түвшин 25 хувиар нэмэгдсэн. Мөн байгаль орчинд хаягдах хорт хийн хэмжээг монгол улсад мөрдөгдөж байгаа стандартад хүргэв.