(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2
2021-01-27 1473 үзсэн
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4т заасны дагуух амтран ажиллах Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.

     Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2021 оны 02 дугаар сарын 15-ны дотор цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

     Үүнд:

  1. Хамтран ажиллах тухай хүсэлт (албан бичигт үнэлгээний хороонд орох гишүүний нэр, тус ТББ-д ямар ажил эрхэлдгийг тодорхой дурдсан байх, гэрээ болон хамтран ажиллах тухай албан бичгийг тус ТББ-ыг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс баталгаажуулж ирүүлсэн байх)
  2. Хамтран ажиллах гэрээ-3 хувь (гэрээний огноог тухайн өдрөөр бичсэн байх)
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шинэчлэгдээгүй улсын бүртгэлийн гэрчилгээний хувьд нотариатаар гэрчлүүлсэн байх)
  4. Хуулийн этгээдийн танилцуулга
  5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет, дипломын хуулбар, холбогдох материал
  6. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсаныг нотлох мэдээлэл

Холбоо барих утас: 70172177, 70175169

Цахим хаяг: tpp2@tpp2.energy.mn

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ