(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2
2021-04-27 1474 үзсэн
“КОВИД”- ИЙН ЭСРЭГ ВАКЦИНДАА ХАМРАГДЛАА

            Монгол улсын Засгийн газар 2021 оны 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдээ үе шаттайгаар короновирусын эсрэг вакцинд хамруулах шийдвэрийн дагуу  "ДЦС-2" ТӨХК-ийн  нийт ажилтнуудыг  вакцинд  хамруулах ажлыг зохион байгууллаа.

            Тус станцын 288 ажилтан 2021 оны 3-р сарын 9,10-ны өдрүүдэд короновирусын эсрэг вакцины 1-р тунд, 274 ажилтан 4 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд  2-р тунд тус тус хамрагдав. Энэ нь нийт ажилтнуудын 87 хувийг эзэлж байна.

40 ажилтан эмчийн заалт болон бусад шалтгаанаар хамрагдаагүй байна. Цаашид хамрагдах нөхцөл нь бүрдсэн ажилтнуудыг тухай бүр вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллана.

Вакцинжуулалтыг хурдан, шуурхай. амжилттай зохион байгуулсан холбогдох яамдууд, БГД-ийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан, эмч, сувилагч нарт, мөн вакцинд идэвхтэй хамрагдсан нийт ажилтнууддаа талархлаа илэрхийлье.