(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2
2021-05-14 1888 үзсэн
Турбин хими цехийн ахуйн байрны нээлт боллоо.

Компанийн 60 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох Турбин хими цехийн ашиглалт, засварын ажилтнуудын шинэ ахуйн байрны нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болж өндөрлөлөө. Нээлийн үйл ажиллагаанд Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Мягмаржав, Дэд захирал Дорж, Техникийн бодлогын албаны дарга Ц.Батбаатар, Хяналтын хэлтсийн дарга Г.Хүрэлбаатар,  Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Мөнгөнцэцэг, Ахмадын хороон дарга Ё.Сүхбаатар, Турбин-Хими цехийн А.Болдбаатар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Адъяасүрэн нар тууз хайчлах арга хэмжээнд оролцлоо