(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К2, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 185-190тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 116/59 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 02 сарын 09-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 108% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 18048 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 110% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 59737 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.68% төлөвлөгөөнөөс 0.93% хэтрэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2024-06-07 1141 үзсэн
Эрчим хүчний салбарын 2024 оны спортын их наадам”-д  баг, тамирчид амжилт дүүрэн оролцлоо

“Эрчим хүчний салбарын 2024 оны спортын их наадам” нь  2024 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, и-спорт зэрэг зургаан төрлөөр эрчим хүчний салбарын нийт 31 үйлдвэр, компани, аж ахуйн нэгж байгууллагын 1300 гаруй баг, тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамт оролцож, дөрвөн өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, оюуны чадвар, хичээл зүтгэлээрээ өрсөлдөж, аваргуудаа тодруулав.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-иас “Эрчим хүчний салбарын спортын их наадам 2024” тэмцээний бүх төрөлд нийт 39 тамирчин оролцож, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртэж, бусад спортын төрлийн баг тамирчид хэсгээсээ шалгарч, багийн дүнгээр 9-р байранд шалгарлаа.

Нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.