(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 178-182тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 860-880тн/ц, даралт 9.2/2.5ата, температур 118/59 градус, нэмэлт усны зарцуулалт 20тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2025 оны 12 сарын 15-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 110.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 139264МВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 92.9% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 223533Гкал ДЭХ түгээсэн байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2025-01-17 1652 үзсэн
"ДЦС-2" ТӨХК ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлж эхэллээ

Манай хамт олон Олон улсын ISO45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны стандартыг нэвтрүүлэх ажлыг “Монголын стандарт, чанарын хүрээлэн” НҮТББ-тай хамтран 2024 оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 2024 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл гүйцэтгэж дууссан. Тус стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж гэрчилгээ авахаар ажиллаж байна.

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлого

            Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх зорилгоор ISO45001:2018 ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог нэвтрүүлж хүнээ дээдлэн, ажилтнуудын тэгш оролцоог хангаж, аюулыг арилган, эрсдэлийг бууруулж, хууль тогтоомжийг чандлан сахиж, менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, үйлдвэрлэлийн осолгүй байгууллага байх зорилттойгоор ажиллана.