(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 145-147тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 510 тн/ц, даралт 8.2/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-04-17 48 үзсэн
"Сэтгэл зүйн эрүүл мэнд ба ажлын байр" сэдэвт нийт ажилтны сургалтыг зохион байгуулав.

ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулагдах "Сэтгэл зүйн эрүүл мэнд ба ажлын байр" сэдэвт нийт ажилтны сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулав.

Уг сургалт нь Ажлын байрны сэтгэл зүй (Аз жаргалтай ажилтан ба бүтээмжтэй ажилтан, ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлс, багийн гишүүдээ халамжилъя), Сэтгэл зүйн эрүүл мэнд ба амьдралын чанар (Эрүүл амьдралын хэв маяг, нойр, хоол, дасгал хөдөлгөөн) гэсэн 2 үндсэн агуулгаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг сургалтыг удирдаж явууллаа.

"Сэтгэл зүйн эрүүл мэнд ба ажлын байр" сэдэвт сургалтад 275 ажилтнаас 254 ажилтан хамрагдсан ба сургалтын ирц 92,4%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 11, өвчтэй 1, чөлөөтэй 5, сургалттай 4 шалтгааны улмаас тус тус сургалтад хамрагдаагүй байна.)

 

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.

photo_2026-04-17_12-07-24.jpg

photo_2026-04-17_12-00-47.jpg

photo_2026-04-17_12-07-26.jpg

photo_2026-04-17_12-06-53.jpg

photo_2026-04-17_12-07-16.jpg

 

 

Мэдээллийн эх сурвалж:

Нэр: Г.Мөнгөнцэцэг

Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172181

Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх